Тасгийн танилцуулга
Сувилахуйн алба
Сувилахуйн албаны зорилго нь сувилахуйн тусламжийг тэгш хүртээмжтэй, тасралтгүй чанартай үзүүлэхэд оршино. Бид сувилахуйн тусламж үйлчилгээг түгээмэл үйлдлийн стандарт MNS4621:2008 дагуу хийж гүйцэтгэж байна.
Манай сувилахуйн алба нь Эрүүл Мэндийн Сайдын 2024 оны 10 сарын 24 өдрийн А/424 тушаалыг үндэслэн дүрэм, чиг үүргийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Манай сувилахуй албаны бүтэц нь албаны дарга, ахлах сувилагч, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилагч, амбулаторийн сувилагч, өдрийн эмчилгээний сувилагч, ээлжийн сувилагч, дурангийн сувилагч, гемодиализын сувилагч, ариутгагч, лаборант, гемодиализын техникч, ЭТТ-н техникч, туслах сувилагч, гэрээт сувилагч нар нэг баг болж сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
